Нээлттэй монгол бичиг хөрвүүлэгч

open-source Cyrillic → Traditional Mongolian Script converter

Үгсийн санд 28,144 үг · хамтдаа сайжруулъя

Жишээ:

Төслийн тухай

Худам бол кирилл → монгол бичгийн нээлттэй эхийн хөрвүүлэгч юм. Зорилго нь цахим монгол бичгийн үнэгүй, нээлттэй, стандарт Юникодод суурилсан нэгдсэн сан бий болгох: хамтдаа сайжруулж, баталгаажуулах хэрэглэгчийн хөтөч дээр ажилладаг хөрвүүлэгч.

Khudam is an open-source Cyrillic ⇆ Mongol bichig lexicon and converter. The goal: a free, open, standard-Unicode home for digital traditional Mongolian — a community-verified dictionary and a fully client-side engine.

Өгөгдлийн чанар

Одоогийн үгсийн сангийн дийлэнх нь машинаар үүсгэгдсэн, хүн хараахан хянаагүй суурь өгөгдөл тул баталгаажаагүй. Алдааг олон нийтийн хувь нэмрээр аажмаар засаж, баталгаажуулж байна.

Most of the lexicon today is machine-generated seed data no human has reviewed yet, so it is unverified. We correct and verify it gradually through community contributions.

Хуулах товч дарахад салаа утгатай үгийн аль хувилбарыг сонгосон тань хадгалагдаж үлддэг. Үүнийг бид зөвхөн хувилбаруудыг эрэмбэлэх, ямар үгийг эхэлж хянахаа шийдвэрлэхэд ашигладаг ба таны ямар нэг хувийн мэдээллийг цуглуулдаггүй.

Copying anonymously records which variant you chose. It is used only to order candidates and to decide what to review first — no accounts, no personal data.

Өгөгдлийн эх сурвалж →

Хувь нэмэр

Монгол бичиг уншдаг бол хянагдахаар хүлээгдэж буй үгсээс хэдэн зурлагыг нь зөв эсэхийг хэлж өгөөрэй. Хариулт бүр аль үгийг эхэлж хянахыг зааж өгдөг.

If you read монгол бичиг, the verification queue takes a minute and needs no error to have gone wrong first.

Үг тус бүрийн тайлбар хэсгээс зөв зурлагыг «✓», буруу зурлагыг «⚑», дутуу салаа утгыг «⊕», толь бичигт байхгүй үгийн зурлагыг «✎» товчоор тус тус шууд мэдэгдэх, илгээх боломжтой. Ирүүлсэн санал бүрийг хүн хянаж, зөвшөөрсний дараа нээлттэй үгсийн санд CC BY-SA 4.0 лицензтэйгээр нэмдэг.

You can contribute straight from the converter — confirm a spelling is right, report a wrong one, name a missing meaning, or give the real spelling of a word we do not know. Every submission is reviewed by a human before it reaches the lexicon, and is licensed CC BY-SA 4.0.

Алдаа мэдэгдэх, эсвэл шинэ үг, нэр нэмэхийг хүсвэл GitHub дээр мөн засвар оруулах боломжтой — програмчлал мэдэхгүй байсан ч болно. Хөгжүүлэгч нар khudam package-ийг npm-ээс суулгаарай.

Found an error, or want to add a word or name? Contribute on GitHub — no coding needed. Developers can install the khudam package from npm.